Манай компани анх 1936 онд нийслэл Улаанбаатар хотын харьяа “Талх, нарийн боовны үйлдвэр” гэж байгуулагдаад, 1958 онд “Чихэр боовны үйлдвэр” болж өргөжин өнөөдөр 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр юм. Бид нарийн боов, жигнэмэг, талх, чихэр зэрэг нийт 130 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 орчим хувийг ханган ажиллаж байна.

Манай бүх бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлагуудыг бүрэн хангасныг гэрчлэх стандартын тохирлын тэмдэгтэй бөгөөд ихэнх нь патентлагдсан. Үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнээ түүхий эд материал, хагас ба бэлэн бүтээгдэхүүн гэсэн шат дамжлага бүрт нь технологийн болон лабораторийн иж бүрэн хяналтанд хамруулдаг. Түүнчлэн 2013 оноос өөрийн Өгөөж брэндээс гадна зах зээлд шинээр Тансагт, Шидэт брэндийг нэвтрүүлээд байна.

“Өгөөж-Чихэр боов” ХХК нь олон улсын болон дотоодын үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцож, олон шагнал авч байсан ба заримаас нь дурдвал:

  • Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн
  • Уламжлалт технологитой шилдэг бүтээгдэхүүн
  • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Монгол брэнд
  • Үндэсний шилдэг брэнд
  • Ард түмний брэнд
  • Монголын үндэсний шилдэг ерэн есөн бүтээгдэхүүнийн нэг
  • Хэрэглэгчдийн санал хамгийн их авсан бүтээгдэхүүн
  • Орчин үеийн технологитой шилдэг бүтээгдэхүүн
  • Эрүүл, аюулгүй хүнс
  • Үзэсгэлэнгийн Шран при, Шилдэг бүтээгдэхүүний шагналууд