Манай үйлдвэр хэрэглэгчдийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар сүүлийн 10 гаруй жил дэлхийн хамгийн хөгжингүй орнуудад ашиглагдаж буй Япон, Голланд, Итали, Герман, Австри, Швейцарийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшингүүдийг суурилуулж, стандартын шаардлагад бүрэн нийцсэн амт, чанар бүхий эрүүл, найдвартай нарийн боов, жигнэмэг, талх, талхан бүтээгдэхүүн, үрлэн ба зөөлөн чихэр үйлдвэрлэж байна. 2013 онд Дэлхийд хосгүй Тромп фирмийн “Еэвэн-мөөхий” үйлдвэрлэх автомат шугам суурилуулан, шинэ цех ашиглалтанд оруулсан. Энэхүү тоног төхөөрөмж нь нарийн боовны зах зээлд хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг болох еэвэнг 100% гар ажиллагаагаар, нэг нэг ширхгээр нь хэвлэн хийдэг байсан бол 10 эгнээгээр өндөр бүтээмжтэй үйлдвэрлэх болсон ба дэлхийн хамгийн өндөр бүтээмжтэй нарийн боовны шугам болж чадсан юм. 2014 онд Дэлхийд “PANCAKE” гэж алдаршсан, арлын Японд “DORAYAKI” нэрээр нь андахгүй амтлаг сайхан бүтээгдэхүүнийг бид Монголчууддаа Өгөөжийн “ӨНХРҮҮШ” гэж таниулах ажлыг хийсэн ба “Нэрстэй өнхрүүш”, “Зефиртэй өнхрүүш”, “Иристэй өнхрүүш” зэрэг цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг Монголчууддаа зориулан үйлдвэрлэж эхэлсэн юм. 2014 оны 2 дугаар сард дэлхийд төрөл бүрийн нарийн боов үйлдвэрлэх, ялангуяа давхраат бүтээгдэхүүн хэвлэх тоног төхөөрөмжийн зохион бүтээлээрээ номер нэгт үнэлэгдсэн Щвейцарийн "Рондодож" фирмийн "Laminating line" бүрэн автомат урсгал шугамыг суурилууллаа. "Laminating line" шугам нь 126, 252, тэр ч байтугай 1000 давхраа ч гаргах, давхраат бүтээгдэхүүнд зориулсан тусгай цөцгийн тосыг хүссэн хэмжээгээр миллиметрийн ч зөрөөгүй жигд түрхэх гэх мэт автомат тохируулга бүхий, маш олон ухаалаг үйлдэлтэй, технологийн горимыг ягштал мөрдөх нөхцлийг хангасан, хүний хөдөлмөрийг асар хөнгөвчилсөн дэвшилтэт төхөөрөмжийг бид ашиглаж Монголдоо төдийгүй олон улсад тэргүүлэн ажиллаж байна.