1936-1957 он “ӨГӨӨЖ-ЧИХЭР БООВ” КОМПАНИЙН СУУРЬ ТАВИГДСАН ҮЕ

1936 онд нийслэл хотын талх, нарийн боовны цехүүдийг нэгтгэн “Бурмын амт” үйлдвэрлэгч хэмээгдсэн “Чихэр боовны үйлдвэр”-ийн анхны суурь тавигдсан түүхтэй. 70 гаруй ажилчидтай энэ үйлдвэр хоногт дунджаар 3-4 тн талх, нарийн боов, 500-600 кг чихэр, 250-300кг гоймон, 200 кг пүнтүүз хийж байв. 

1958-1990 он ХӨГЖЛИЙН ҮЕ

Хуучнаар ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар одоогийн манай үйлдвэр болох “Чихэр боовны үйлдвэр” шинээр баригдаж, 1958 оны 3-р сарын 11-ний өдөр байнгын ашиглалтанд орсон. 400 шахам ажиллагсадтай, жилдээ 1900тн чихэр, олон нэр төрлийн 5000тн жигнэмэг, 900тн варенье, 1200тн гоймон зэрэг 20-оод сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, үндсэн 4 цехтэйгээр, орчин үеийн хэрэгслээр төхөөрөмжлөгдсөн, томоохон үйлдвэр болсон. 

1991-1996 он ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕ

1992 оны 1-р сарын 10-нд хамт олны хурлаар “Өгөөж-Чихэр боов” Хувьцаат компани болон зохион байгуулагдаж, зах зээлийн зохион байгуулалтанд шилжлээ. Зах зээлийн шилжилтийн энэ үед түүхий эд материалын хангамж, олдоц муудаж, цахилгаан, дулаан, материал түүхий эд, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн үнэ байнга нэмэгдэж байсан нь хамт олны ажил, амьдрал ахуйд ихээхэн бэрхшээл учруулж байлаа. 

1997-2003 МАРКЕТИНГ, МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ

1997 оны 4-р сарын 12-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаас “Өгөөж-Чихэр боов” ХК-ийн Ерөнхий  захирлаар С.Түмэнгэрэлийг томилон ажиллуулсан ба 2000 оны 2 дугаар сарын 1-нээс тус компани Нөхөрлөл компанийн тухай хуулийн 87, 88-р зүйлийн дагуу Хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон юм. “Өгөөж-Чихэр боов” компани 1999-2003 онд Голландын Засгийн газартай хамтарч “Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөл”-ийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм.

2004-2021 он ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ

Хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар сүүлийн 20-оод жил дэлхийн хамгийн хөгжингүй орнуудад ашиглагдаж буй Япон, Голланд, Итали, Герман, Австри, Швейцарийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшингүүдийг суурилуулж, стандартын шаардлагад бүрэн нийцсэн амт, чанар бүхий эрүүл, найдвартай нарийн боов, жигнэмэг, талх, талхан бүтээгдэхүүн, үрлэн ба зөөлөн чихэр үйлдвэрлэж байна. 

1936-1957 он “ӨГӨӨЖ-ЧИХЭР БООВ” КОМПАНИЙН СУУРЬ ТАВИГДСАН ҮЕ 1958-1990 он ХӨГЖЛИЙН ҮЕ 1991-1996 он ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕ 1997-2003 МАРКЕТИНГ, МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ 2004-2021 он ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ